Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх Б.Хонгорзул аваргын төлөөх барилдаанд улсын хошой аварга А.Батцэцэгийг 8:2-оор яллаа.
Баянхонгор аймгийн С.Мөнхдуулдах, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын шавь тэрбээр өнгөрсөн жил 18 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.