Засгийн газраас Б.Чинбатын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

A- A A+
Засгийн газраас Б.Чинбатын эмчилгээний зардалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд өнгөрсөн оны 12-р сард БНСУ-д очиж орсон. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай байсан юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч өдгөө хоёулаа эмчилгээтэй байгаа бөгөөд санхүүгийн хувьд маш хүнд байгааг тэдний ойрын эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.01.15/ Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.