Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрхийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нд сэргээж байна гэдгийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос мэдэгджээ.
Допингийн эсрэг үндэсний төвөөс 2017 оны 12 дугаар сард бөхчүүдээс допингийн гэнэтийн шинжилгээ авахад Монгол Улсын гарьд Ө.Бат-орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхээ хоёр жил хасуулсан юм.
Энэхүү хоёр жилийн хугацаа дуусч МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж улсын гарьд Ө.Бат-орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг өнгөрсөн сард сэргээсэн бөгөөд Б.Пүрэвсайхан зааны барилдах эрх өнгөрсөн бямба гарагаас ийнхүү сэргэлээ.