Өсвөрийн шигшээ баг 11 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ

A- A A+
Өсвөрийн шигшээ баг 11 алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ

Монголын гимнастикийн холбооны Спортын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй баг, Баянзүрх дүүрэг болон Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн гимнастикчид ОХУ-ын Благовещенск хотноо “Благовещенск” хотын захирагчийн нэрэмжит 21 дэх удаагийн олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо.

Баг тамирчдыг спортын мастер Э.Оргилмаа, Б.Мөнхсайхан нар дасгалжуулжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита, Хабаровск, Райчихинск, Комсомольск, Биробиджан нийт хоёр орны, найман багийн 100 гаруй тамирчин өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар оролцжээ.

Монголын баг тамирчдын амжилтаас дурдвал:

Д.Энхтүвшин, Э.Мөнхнаран нар зургаа, дөрвөн хэрэглэлийн нийлбэр дүнгээр алт, спортын нэг зэргийн ангилалд О.Сарнай дөрвөн хэрэглэлийн нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртлээ.

Шигшээ тэмцээнд:

Д.Энхтүвшин чөлөөт хөдөлгөөний болон харайлт, турник, суга савлуурт төрөлд, Э.Мөнхнаран харайлт, дамжуурга, чөлөөт хөдөлгөөнд тус бүр алтан медаль.

О.Сарнай харайлтад алт, С.Намуунжаргал дамжуурга төрөлд хүрэл, Ц.Сэрчмаа харайлтад мөнгө, дамжуургад хүрэл, чөлөөт хөдөлгөөнд алтан медаль хүртжээ.

Ийнхүү эмэгтэй тамирчид багийн нийлбэр дүнгээр хоёрдугаар байр эзэлсэн байна.