Хонконг арал эх газрын Хятадад дэгдсэн шинэ коронавирусын халдварын улмаас улсынхаа хилийн дахин 4 цэгийг хааж байна. Энэ алхмыг эх газрын Хятадаас Хонконг руу чиглэх зорчин явагсдын урсгалыг хянах, танах зорилгоор авч байгаа юм.
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм энэ талаар мэдэгджээ. Түүний мэдэгдсэнээр Хонконг арал даваа гарагаас эхлэн Ло Ву, Лок Ма Чау, Хуанган болон Макаотай залгаа усан боомтоо түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан байна. Хонконг дахь 14 хилийн хяналтын цэгээс өнөөдрийн байдлаар ийнхүү 10-ыг нь хаагаад байгаа юм. Энэ арга хэмжээг Хонконгийн хилээр өдөр тутамд нэвтрэх хүний тоо шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор эрчимжих хандлага ажиглагдсан учраас авч, хилийн шалган нэвтрүүлэх цэгийн хяналт, шалгалтаа өндөрсгөж, шаардлагатай тохиолдолд ийнхүү хаах хүртэл арга хэмжээ авч байна. Түүнчлэн нисэх буудал болон усан боомтууд дахь хяналт шалгалтаа чангатгах арга хэмжээг ч давхар авч байгаа юм.