Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид асаад байсан бүх түймрүүд нурманд орсон болохыг тус улсын Галын аюултай тэмцэх албаны хүмүүс батлан хэлж байна.
Энэ нь маш хүнд хэцүү цаг үеийн дараа дуулдаж буй анхны гайхалтай мэдээ юм. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр орсон их хэмжээний бороо тус түймрүүдийг унтрахад гол түлхэц болсон гэжээ.
Өнгөрсөн 10-р сараас эхлэн ассан тус галын улмаас 5.4 сая гектар талбай, 2.439 айл өрхийн байшин, 11.264 мод бутнууд шатсан юм. Мөн галыг унтраахад 24 сая литр галын хор ашигласан гэх судалгаа гарчээ.
Одоо галын дараах нөхөн сэргээлтийг хийх шаардлагатай байгаа юм.