Чөлөөт бөх: Азийн АШТ-ий хуваарь

A- A A+
Чөлөөт бөх: Азийн АШТ-ий хуваарь

Энэтхэгийн Нью-Дели хотын "K.D. Jadhav Wrestling Stadium" спорт цогцолборт чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд эхэллээ. Манай улсаас 21 бөх тус тэмцээнд оролцохоос сонгомол барилдааны 60 кг-ийн жинд М.Даваабанди зодоглоно.

“Нью Дели-2020” Азийн АШТ-ий хуваарь

2-р сарын 17

19.30-20.30 Сонгомол барилдааны сугалаа

2-р сарын 18

14.00-17.00 Сонгомол барилдааны 55-63-77-87-130кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан

20.00-20.30 Нээлтийн ажиллагаа

20.30-23.30 Сонгомол бөхийн 55-63-77-87-130кг-ийн жингийн финалын барилдаан

2-р сарын 19

14.00-17.00 Сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан

17.00 Эмэгтэй чөлөөт бөхийн сугалаа

20.30-21.30  Сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн финалын барилдаан

2-р сарын 20

14.00-17.00 Эмэгтэйчүүдийн 50-55-59-68-76кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан

20.30-21.30 Эмэгтэйчүүдийн 50-55-59-68-76кг-ийн жингийн финалын барилдаан

2-р сарын 21

14.00-17.00 Эмэгтэйчүүдийн 53-57-62-65-72кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан

17.00 Эрэгтэй чөлөөт бөхийн сугалаа

20.30-21.30 Эмэгтэй 53-57-62-65-72кг-ийн жингийн финалын барилдаан

2-р сарын 22

14.00-17.00 Эрэгтэй 57-65-70-79-97кг-ийн жингийн дагах болон урьдчилсан барилдаан

20.30-21.30 Эрэгтэй 57-65-70-79-97кг-ийн жингийн финалын барилдаан

2-р сарын 23

14.00-17.00 Эрэгтэй 61-74-86-92-125кг-ийн жингийн урьдчилан болон дагах барилдаан

20.30-23.30 Эрэгтэй 61-74-86-92-125кг-ийн жингийн финалын барилдаан

АЗИЙН АВАРГАД ЗОДОГЛОХ БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэйчүүд

57 кг: Батжаргалын Төгс

61 кг: Намсрайн Ганбаяр

65 кг: Баттулгын Нямдорж

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумъяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Ганбаатарын Ганхуяг

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Баасанцогтын Өлзийсайхан

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүд

50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг

59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмид

76 кг: Ганбатын Ариунжаргал

Сонгомол бөх

60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцаллаа. Олимпын эрхийн тус тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, Өмнөд Солонгос, Казахстан, Узбекистан улсууд нэр дэвшүүлсэн ч холбооноос Киргизийг сонгожээ. Тэмцээн гуравдугаар сарын 27-29-нд Бишкек хотод болно.