Токио-2020 зуны олимпийн XXXII олимпийн наадам энэ жилийн сүүл хүртэл хойшлогдож магадгүй болсныг Японы олимпийн сайд Сэйко Хашимото /2020.03.03/ мэдэгдлээ. Түүний хэлж буйгаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос Японы засгийн газарт шаардлагатай гэж үзвэл олимпийн наадмыг цуцлах зөвшөөрлийг олгожээ.
Токио-2020 зуны олимпийн наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдахаар толовлогдсон. Гэвч дэлхий нийтийг айдаст автуулаад буй шинэ коронавирусийн улмаас Япон улсад олимпийн наадмын туршилтын ажиллуудыг зогсоожээ. Японы үндэсний телевиз болох NHK-ийн мэдээлж буйгаар Мягмар гаригийн байдлаар Японд 980 хүн халдвар авсны 706 нь Diamond Prince хөлөг онгоцны хүмүүс байна.