Covid-19 өртсөн олны танил хүмүүс

A- A A+
Covid-19 өртсөн олны танил хүмүүс

Сүүлийн хоёр долоо хоногт Хятадаас бусад улс орнуудад коронавирусийн халдвар авагсдын тоо огцом нэмэгдсэн. Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 110000 гаруй тохиолдол оношлогдож, 4000 гаруй хүн амь насаа алдаад байгаа талаар өчигдөр ДЭМБ-аас мэдэгдсэний зэрэгцээ энэхүү халдварыг цар тахлын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарлалаа. Хөнөөлт тахалд өртсөн хохирогчдын дунд олны танил, нэр алдартай хүмүүс цөөнгүй байгаа нь цахим орчинд нэлээн шуугиан тарьж байна. Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч коронавирусийн халдвар авчээ Ираны ФАРС мэдээллийн агентлагийн гуравдугаар сарын 11-ний мэдээнд дурдсанаар, Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Жахангири коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд одоо тусгаарлагдан эмчлүүлж байна.

 

Түүнээс өмнөхөн дархлаа судлалын нэртэй доктор, Ираны дэд ерөнхийлөгч хатагтай Эбтекар коронавирусийн халдвар авснаар оношлогдсон нь олон нийтийн анхаарлыг илүү татжээ. Эбтекар оношлогдохоосоо нэг өдрийн өмнө Тегеранд болсон Засгийн газрын хуралдаанд Ираны Ерөнхийлөгч Роухани болон бусад сайд нарын хамт оролцохдоо амны хаалт хэрэглээгүй нь ихээхэн эрсдэл үүсгэсэн юм.

 

 

Филиппиний ерөнхийлөгч коронавирусийн шинжилгээ хийлгэнэ Филиппиний Ерөнхийлөгч Дутерте коронавирусийн шинжилгээ хийлгэх болсон тухай Филиппиний сенатч Кристофер 12-ны өглөө мэдэгдэв. Энэ үеэр Филиппиний Ерөнхийлөгчийн ордонд халдваргүйжүүлэлт хийхийн тулд түр хаагдах болсныг мэдэгджээ.

 

 

Америкийн жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр коронавирусийн халдвараар оношлогджээ 12-нд Америкийн жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсоны хамт коронавирусийн халдвар авснаар оношлогдсоноо олон нийтийн сүлжээгээр мэдэгджээ. Өдгөө 63 настай Том Хэнкс Австралид Элвистэй холбоотой шинэ киноны зураг авалтад оролцож байсан юм.

 

 

NBA энэ улирлын тоглолтоо түр зогсооно гэж мэдэгдэв 12-нд АНУ-ын Мэргэжлийн сагсан бөмбөгийн баг NBA энэ улирлын тоглолтоо түр зогсоох болсон тухайгаа мэдэгдсэн бөгөөд Юта Жазз багийн тоглогч Руди Гоберт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй байна. Эхний шинжилгээгээр эерэг буюу өвчилсөн байх магадлалтай гарчээ.

 

 

Мөн 11-ний өдөр Италийн Ювентус клубийн хөл бөмбөгчин Даниел Ругани коронавирусийн халдвар авснаар оношлогдсон бөгөөд Италийн Ювентус клуб болон 8-ны өдрийн тэмцээнд тус клубтэй хамт тоглосон Интер Милан багийн бүх гишүүдийг тусгаарлахаа мэдэгджээ.