Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан. Мөн 2020 эхний хагас жилд олон нийтийг хамарсан урлаг, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын бүхий л арга хэмжээг 2020 оныг дуустал зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан.
Орон даяар хөл хорио тогтоосон энэ үед ирэх долоодугаар сард болох Токиогийн олимпод оролцох улсын шигшээ багийн дөрвөн төрлийн спортын тамирчдын бэлтгэл сургуулилтыг онцгой горимоор, УОК-ын шийдвэрээр аюулгүй байдлыг хангасан орчинд хийж байна гэж УОК-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллээ.