Австрали улс коронавирусийн улмаас Токио-2020 олимпод оролцохгүй, тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдсэн хоёр дахь улс боллоо. Түүнээс өмнө Канад улс мөн олимпод тамирчдаа илгээхгүй гэж мэдэгдээд байсан юм.
Хоёр улс олимпыг 2021 онд зохион байгуулахыг хүссэн бөгөөд Олон улсын олимпын хороо энэ талаарх шийдвэрийг дөрвөн долоо хоногийн дотор гаргахаар болсон.
Австралийн олимпын хорооны хэвлэлийн төлөөлөгч "Манай тамирчдын эрүүл мэнд нэн чухал байгаа бөгөөд тэднийг гэр бүлтэй нь үлдээх хэрэгтэй" гэжээ.
Эх сурвалж: CNN