Коронавирус /Covid-19/ цар тахлын улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Үүний зэрэгцээ, цэргийн парадын нэгдсэн бэлтгэл болон бусад арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлыг ч тараасан байна.
Хэдийгээр, энэ жил аугаа эх орны дайны ялалтын баярыг тавдугаар сарын 9-нд тэмдэглэхээргүй болж байгаа ч хүн бүхэн, өрх бүр дор бүрнээ энэ өдөр дайнд амь үрэгдсэн ахан дүүс, найз нөхөд, гэр бүлийнхний гэгээн дурсгалыг хүндэтгэхыг Владимир Путин хүссэн байна.
Тэрбээр бүхий л чадлаараа ахмад дайдчдад төр засгийн халамжийг үзүүлнэ гэжээ.