БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Сичуан мужийн Хэжианг хотод хөх мөрний дээгүүр хурдны гүүр баригдаж дуусах шатандаа орж эхэлжээ. Сичуан мужийн Хэжианг хотод гол мөрөн их байдагийн улмаас иргэд завиар явах нь их байжээ.
Ялангуяа 6300 км урттай Хөх мөрөн нь Хятад Улсын олон мужийг дамнан оршдог. Жилдээ дунджаар 50 мянга гаруй хүн завиар зорчдог зам гүүрийн ажилд анхаарах төслийн хүрээнд энэхүү хурдны гүүр Сичуан мужид баригдаж байгаа юм. Дэлхийн хамгийн том гүүрүүдийн нэг байхаас гадна бетоноор дүүргэсэн ган хоолой хэлбэртэй, үер ослын үед ч тэсвэртэй байх болно гэдгийг CCTV онцолжээ. Гүүр баригдсанаар иргэдэд бараа бүтээгдэхүүн, хүнсний зүйлс тээвэрлэхэд ч ихээхэн тус дэм үзүүлэх гэнэ.