Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах "The Voice of Mongolia" шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Х.Ядам ялагчаар тодорлоо. Тэрбээр үзэгчдийн нийт саналын 58 хувийг авч чаджээ.
Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт Renault брэндийн KAPTUR загварын автомашиныг бэлэглэхээр боллоо.