Телевизийн реалити шоунаас гайхалтай алдарт хүрсэн эгч дүүс Ким Кардашиан, Кайли Женнер нарыг дэлхийн бүх л хүүхнүүд сошиал ертөнцөд дагадаг гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн лхагва гарагт SKIMS-ийн үүсгэн байгуулагч 39 настай Кардашиан “Charlotte Knowles”-ийн топ, “Roberto Cavalli”-ийн савхин өмд, “Yeezy”-ийн гутлаар гангарсан зургаа инстаграммд оруулж, маш олон дагагчдынхаа магтаалаар булагдаж, 2,517,382 лайк авсан.
Харин маргааш нь түүний дүү Кайли Женнер эгчийнхээ өмссөн “Charlotte Knowles”-ийн топ-ийг өмдтэй нь хослуулж “2020 оны зуны үдшийн загвар” хэмээн инстаграммын сторидоо оруулсан нь ижил хувцас өмсөхөөс татгалздаг хүүхнүүдийн дургүйцлийг хүргэж, инстаграмд шуугиан тарьж байна.