ХХААХҮЯ-аас томилогдсон үүлдэр тогтоох комисс энэ жил дахин хурдан морины уралдааныг будлиантуулах уу?

A- A A+
ХХААХҮЯ-аас томилогдсон үүлдэр тогтоох комисс энэ жил дахин хурдан морины уралдааныг  будлиантуулах уу?

Монголчууд бид эрийн гурван наадмаа будлиангүй аятайхан зохион байгуулж чадахаа болиод байгаа билээ. Бөх нь начны найраа, найрааны ханш жилээс жилд өсөж байгаа жишиг тогтсон нь нууц биш.

Өнгөрсөн жилийн түрүү бөх нь хүртэл сэргээш хэрэглэсэн хэргээр цолоо хураалгав. Бөх шиг асуудалтай болдог эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан.

Жилийн жилд, нас насны ангилалд эрлийз, монгол морьдыг хэрхэн ялгаж уралдуулах талаар маргаан өрнөж, будлиантай уралдааныг ХХААХҮЯ-ны гардан зохион байгуулаад сурсан талаар наадамчин олон уяачдын дунд яригдсаар байна.  Үүнийг зогсоох зорилгоор мэргэжлийн спортын холбоо болох  Монголын морин спорт,  уяачдын холбоо нь  стандарт нормд нь тааруулаад эрлийз, Монгол адууг ялгах дүрэм журам баталсан байдаг. Гэвч  улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын хурдан морины салбар хорооны морины үүлдэр тогтоох комиссыг ХХААХҮЯ-аас томилдогтой холбоотойгоор маргаан өрнөдөг байна. Тодруулбал, ХХААХҮЯ-аас томилогдсон “цагаан захтнууд” баталсан стандарт нормоо баримтлахгүй эрлийз, Монгол адуугаа ялгахгүй маргаан үүсгэдэг.  Үүгээр ч үл барам  уяачдаас мөнгө авч мордуулдаг,  хасдаг гэх мэдээлэл байдаг нь нууц биш.

Ядаж энэ жил  ХХААХҮЯ-аас томилогдсон комиссын нөхдүүд стандарт, дүрмээ баримтлаад  хурдан морины уралдаан дээр ядаж маргаангүй наадам хийчихээсэй... Чадахгүй бол чаддаг мэддэг нэгэнд нь энэ ажлыг даатгамаар...