БНХАУ-ын алдарт Вэйбө аппликейшинг Хятадын фэйсбүүк гэж нэрлэх нь бий. Хэрэглэгч хамгийн ихтэй энэ аппликейшнээс Энэтхэгийн Ерөнхий сайд Нарэндра Моди өөрийн хувийн хаягаа устгасан байна. Тэрбээр 2015 онд Хятад Улсад айлчлахдаа Вэйбө хаягаа нээж байжээ. Үүнээс гадна 200 мянга гаруй дагагч, 100 орчим нийтлэл оруулж байсан байна.
Энэтхэг, Хятад Улс хооронд гарсан хилийн маргаан, цэргүүдийн байлдаан гэх мэт хэд хэдэн асуудлаас үүдэн Энэтхэг Улсад БНХАУ-ын Тикток (Douyin), Вэйбө гэх мэт өргөн хэрэглэдэг 50 гаруй аппликэйшинг хэрэглэхийг хориглосон. Энэтхэгийн Мэдээллийн Технологийн Яам энэ хоригийг
"Хэрэглэгчийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан гэх хэд хэдэн эх сурвалжийн гомдлоос үүдэн ийм шийдвэр гаргаж байна”
хэмээн мэдэгджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг Улсад Хятад аппликейшнүүдийг хэрэглэх боломжгүй болсон нь хэрэглэгчдийн тоо буурч аппликейшин хариуцдаг компаниудын эдийн засагт муугаар нөлөөлөх эсрдэлийг бий болгохоор байна.