Шинэ төрлийн коронавирусийн халдварын нууц үе 14 хүртэл хоног үргэлжилдэг гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байсан билээ. Зарим улс орон БНХАУ-д зорчоод ирсэн иргэдээ 14 хоног гэрээсээ гарахгүй байхыг уриалаад байсан юм. Гэтэл нууц хугацаа 27 хүртэлх хүртэлх хоног үргэлжилдэг болох нь тогтоогдоод байна. Хятадын Хубэй мужид амьдардаг 70 настай Жианг гэх эрэгтэй коронавирусийн халдвар авсан боловч 27 хоногийн дараанаас л шинж тэмдэг илэрч эхэлсэн талаар мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд онцолжээ. Коронавирусийн халдварын нууц хугацаа нь урт байгаа нь тахлын тархалтыг зогсоох хүчин чармайлтыг хүндрүүлж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж байна. Жианг өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Хубэйн баруун хойд хэсэгт орших Шеннонгжиад очиж халдвар авсан эгчтэйгээ уулзсан байна. Түүнээс хойш ямар ч шинж тэмдэг илрэхгүй байсаар өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд халуурч, шинжилгээгээр коронавирус илэрчээ.
Буриадад коронавирусээр халдварласан хүний тоо өссөөр байна
Буриадад коронавирусийн халдвар хурдацтай нэмэгдэж, 12 мянгыг давжээ. Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Буриадад “COVID-19”-ийн тохиолдол 12039 бүртгэгдсэн байна. Эдгээрээс 65 хувь нь буюу 7787 нь Улаан-Үд хотын оршин суугч аж. Өнгөрсөн хоногт 236 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд өвчлөл хурдацтай нэмэгдэж, 12 өдөр дараалан хоногт 200-аас дээш тохиолдол илэрсэн баайна. Шинээр илэрсэн 236 хүнээс 183 нь улирлын томуугийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсаны дараа коронавирусийн халдвар авсан нь оношлогджээ. Тэд олон нийтийн газар, нийтийн тээврээр амны хаалтгүй үйлчлүүлсэн, ариутгагч ашиглаагүй зэргээс болж халдвар авсан гэж мэдүүлсэн бол бусад хүмүүс өмнө нь халдвар илэрсэн өвчтөнүүдийн голомтоос буюу ойрын хавьтагчид байсан гэнэ. Цар тахал дэгдсэнээс хойш Буриадад коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8055 буюу эдгэрэлт 67 хувьтай байгаа аж. Харин цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 191 болоод байна.