Эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах санал гаргажээ

A- A A+
Эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах санал гаргажээ

УИХ-ын эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах, КОВИД-19 халдвараар эцэг эхээ алдсан хүүхдүүдэд Хүүхдийн фондоос тусламж үзүүлэх санаачилга гаргаж байгаа аж. Мөн эмэгтэй гишүүд нэг сарын цалингаа хандивлахаар болжээ. 

Яг одоо УОК хуралдаж байгаа аж. Хуралдаанаар цахим наадмыг хойшлуулах асуудлыг хэлэлцэж байгаа гэж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэхүү хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Хэрэв УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналаа албан ёсоор гаргавал маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх аж. 

Сануулахад, маргааш буюу долдугаар сарын 2-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар тов зарлаад байгаа билээ.