Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйБНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ оны зургадугаар сараас эхлэн манай улс руу шууд нислэг үйлдэх эрхийг Jeju Air болон T’way компаниудад олгосон. Өнөөдөр тус агаарын тээвэрлэгч компаниудад Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийн гэрчилгээг Монгол Улсын ИНЕГ-аас гардуулан өглөө.
ДэлгэрэнгүйУИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар өнөөдөр /07.04/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Бүлгийн хурлаар АИ-92 шатахууны үнийг цаашид барихыг Засгийн газарт чиглэл болголоо. Хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун худалдан авдаг. Ингэхгүй бол 1000 гаруй төгрөгөөр нэмэгдэх магадлалтай.
ДэлгэрэнгүйЭдгээрийн нэг нь Хэнтий аймгийн Чингис-Бэрх-Ульхан боомт чиглэлийн 318.3 км авто замын бүтээн байгуулалт юм.
ДэлгэрэнгүйҮндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа JU-1021 бүртгэлийн дугаартай B767-300ER агаарын хөлгийн түрээсийн төлбөрийг хугацаанаас нь өмнө барагдуулж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авлаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглээний 11 хувь буюу нийт 458.5 Гкал/цагийн дулааны тооцоот ачаалал бүхий “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт өнөөдөр /2022.06.16/ боллоо.
ДэлгэрэнгүйЗуны их ачааллын үед "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ)-аар үйлчлүүлэгчдийн импортоор оруулж ирсэн ачааг түргэн шуурхай олгох ажлыг улам сайжруулах зорилгоор УБТЗ болон ГЕГ хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.
ДэлгэрэнгүйЦахим хөгжил, харилцаа холбооны яам болон Үндэсний статистикийн хороо хамтран 2021 онд хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэрэглээний судалгаа”-гаар иргэдийн тоон бичиг үсгийн чадавх 43,8 хувийн тоон үзүүлэлттэй гарсан
ДэлгэрэнгүйКовид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн урсгал нэмэгдэж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт эдийн засгийн өсөлт гарах дэмжлэг бий болно гэж Л.Халтар мэдээллээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй2022 оны 6дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах болсныг мэдээлж байна.
ДэлгэрэнгүйСүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингис хаан банкны зээлийн барьцаанд хураагдсан хүнсний агуулахыг хэт өндрөөр үнэлэн, Нийгмийн даатгалын ерөнхий газрын өр төлбөрт тооцон, шилжүүлэх ажилд Монголбанк оролцож байгаа мэтээр буруу ташаа мэдээ, мэдээллийг тараах боллоо.
ДэлгэрэнгүйХөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ. Тухайлбал анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана.
ДэлгэрэнгүйУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслийн агуулга нь арилжааны банкууд хувьцаа гаргаж олон нийтийн болох хуулийн хугацааг нэг жилээр сунгах юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багц, эргэн төлөлтийн мэдээллийг энэ сарын 9-ний байдлаар шинэчлэн мэдээллээ.
Дэлгэрэнгүй