“Нийтээр тэмдэглэх баярын өдөр”–ийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтангадас одон”-гоор шагнагдсаныг Нямжавын Уртнасан сайд гардуулж баяр хүргэлээ.
Дэлгэрэнгүй“e-Mongolia” ашиглан, төрийн үйлчилгээг цахимаар авч чадахгүй байгаа иргэдэд хүрч үйлчлэх үүднээс 2021 оны 06 дугаар сарын 10-аас эхлэн 2021 оны 07 дугаар сарын 02-ыг хүртэл нийслэлийн бүх хороодод ажиллаж байна.
ДэлгэрэнгүйӨнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 437.7 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 96 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 96.1 хувь, төмс 74.9 хувь, хүнсний ногоо 58.9 хувь, малын тэжээл 17.1 хувь, тосны ургамал 82.6 хувьтай байна.
ДэлгэрэнгүйХөл хорио тавигдаж, дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд рашаан сувиллын газрыг олноор зорих болжээ. Тэгвэл энэ жил нийт хэчнээн сувилал хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж буй болон эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд ямар төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой талаар Эрүүл мэндийн даатгалын газрын бодлого төлөвлөлтийн газрын тусламж үйлчилгээний багц зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярболдоос тодрууллаа.
ДэлгэрэнгүйОрхон аймгийн Залуучуудын холбооныхон энэ сарын 6-нд бага чуулганаа хийсэн байна. Орхон аймаг бидний нэрлэж заншсанаар Эрдэнэт хот залуучуудын хот гэдгээрээ алдартай, нийт 104,5 мянга гаруй хүн амын 60 орчим хувь нь залуучууд байдаг.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 9631 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 67710 болж нэмэгдлээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 962, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдсэн. Мөн хугацаанд таван хүн нас баржээ
ДэлгэрэнгүйТөрийн албан хаагчийн ёс зүй, сэтгэл зүй, харилцаа хандлага, ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, виртуал орчинд ажиллах арга, төрийн албаны инновац зэрэг багц сэдвүүдээр зохион байгуулсан цуврал вэбинарын үр дүнг төрийн бүх шатны байгууллагын 7000 орчим төрийн албан хаагч нэгэн зэрэг холбогдож хэлэлцэн дүгнэлээ. Оны эхнээс 7.4.10 буюу 7 хоногийн 4 дэх өдрийн 10 цагт төрийн албан хаагчдад зориулсан мэдээлэл, арга зүйн вэбинарыг тогтмол зохион байгуулж хэвшжээ. Цахим сургалтуудыг үндэсний болон олон улсын нэр хүнд бүхий эрдэмтэд, төрийн албаны экспертүүд хөтлөн явуулсан юм. Тухайлбал Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч доктор, профессорууд, Сингапур Улсын Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор, доктор Рубин Ньг нар хичээл заасан байна. Сургалтад Улсын Их Хурлын харьяа байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны дарга зэрэг давхардсан тоогоор 19 мянган төрийн албан хаагч оролцжээ. Улс орон, дэлхий нийтийг хамарсан цар тахлын цаг үед хагас жилийн турш тогтсон цагт, төлөвлөсөн тодорхой сэдвүүдээр сургалтыг анх удаа тасралтгүй зохион байгуулснаараа онцлог байлаа. Сургалтын сэдвийг хэрэгцээнд тулгуурлан тодорхойлох үүднээс судалгаа явуулахад төрийн байгууллагад зан үйлийн менежментийг нэвтрүүлэх, цахим хэрэглээний ёс зүй, нууцлалын асуудал, цахим хэрэглээний нөлөө, ажлын байрны эрүүл мэнд болон сэтгэл зүй, харилцааны сургалтыг илүүд тооцжээ. Арга зүйн сургалтын давтамжийг хэвээр хадгалахын зэрэгцээ төрийн албаны хууль тогтоомжийг эрчимтэй хэрэгжүүлэх үүднээс тулгамдсан тодорхой сэдвүүдээр төрийн албан хаагчдыг идэвхжүүлэх, харилцаа хандлага, ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх соён гэгээрүүлэх агуулгыг түлхүү байлгахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1-рт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэж тусгасны хүрээнд Могойн голын нүүрсний уурхайд түшиглэн ойролцоох дөрвөн аймгийг хангах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах судалгааны ажилтай газ
ДэлгэрэнгүйӨнөөдөр “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт нийт 10700 хүнд шинжилгээ хийхэд 1393 хүнээс халдвар илэрч, 783 хүн эдгэрч, зургаан хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 1092, орон нутагт 299, БНСУ-аас тавдугаар сарын 29-нд ирсэн хоёр иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 63978-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 5315 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2995, хүндэвтэр 1695, хүнд 504, маш хүнд 122 хүн байна. Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 74 настай эрэгтэй Зургадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй, 92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
ДэлгэрэнгүйУулзалтад Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл болон яам, агентлаг, байгууллагууд, нийслэл, аймаг, дүүргийн салбар зөвлөлийн гишүүд танхим болон цахимаар оролцов.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат Covid-19-ийн халдвар авснаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Д.Энхбат болон эхнэр Д.Оюунцэцэг, эмч, хамгаалалтын ажилтан нарын шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарлагджээ. Одоогоор түүний биед ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа. Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1189 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 62585 болж нэмэгдлээ.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа. төслийн хүрээнд Хөвсгөл нуур орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөсөн.
Дэлгэрэнгүй