Сүүлийн 24 цагт нийт 10700 хүнд шинжилгээ хийхэд 1393 хүнээс халдвар илэрч, 783 хүн эдгэрч, зургаан хүн нас баржээ. Шинээр Улаанбаатарт 1092, орон нутагт 299, БНСУ-аас тавдугаар сарын 29-нд ирсэн хоёр иргэнээс илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 63978-д хүрчээ. Өнөөдрийн байдлаар нийт 5315 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2995, хүндэвтэр 1695, хүнд 504, маш хүнд 122 хүн байна.
Тавдугаар сарын 16-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй
Тавдугаар сарын 20-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй
Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 68 настай эмэгтэй
Зургадугаар сарын 2-нд онош нь батлагдсан 74 настай эрэгтэй
Зургадугаар сарын 3-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй, 92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.