Монгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Үүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Зөвхөн 5 хувь нь л уул уурхайн бус экспорт байна.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БОАЖ, ХХАХҮ-ын яамд НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахим уулзалт хийж 2021 оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн тавхан хувь нь л уул уурхайн бус экспорт байна.
ДэлгэрэнгүйМонгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр ч гэж нэрлэдэг.
ДэлгэрэнгүйНийгмийн хариуцлагын хүрээнд “Грийн химистри” ХХК-иас санаачлан БОАЖЯ, МХХА ТББ-тай хамтран химийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд тэдгээрийн ажилтнуудын хууль, эрх зүйн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” сэдэвт онлайн сургалт, семинарыг төрийн байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй2021 онд гэр хорооллын 4200 айл өрхөд эко ариун цэврийн байгууламж суурилуулж хөрсний бохирдлыг бууруулна.
ДэлгэрэнгүйСүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 1811 хүнээс Covid-19 илэрч, нийт тохиолдол 111505 тохиолдол боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 983 нь Улаанбаатар хотод, 823 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.
Дэлгэрэнгүй“E-Mongolia” иргэдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, ойр хүргэх үүднээс 2021 оны зургаадугаар сарын 10-аас долоодугаар сарын 2-ны өдрийг хүртэл явуулын автобус ажиллуулж байна.
ДэлгэрэнгүйСэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутагт галт тэрэг унасан ослын улмаас үүсээд байгаа орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээ авахаар ажлын хэсэг ажиллаж байна.
ДэлгэрэнгүйХовд аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн сумдад ажиллаж байгаа бөгөөд PCR (Rotor Gene Q5 plex) системийг хүлээн авснаас хойш 1 сарын хугацаанд 9075 сорьцод Корона вирусийн шинжилгээ хийж, 79 эерэг тохиолдол илрүүлээд байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Баасан гарагт Төрийн ордны Их танхимд боллоо.
ДэлгэрэнгүйБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авснаар жилд 8000 боодол бичгийн цаас хэмнэж, 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой болжээ.
Дэлгэрэнгүй“e-Mongolia” алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах боломжтой талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл, тусламжийг үзүүлэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйКоронавируст халдварын тархалт нэмэгдэж, эрүүл мэндийн салбарынхны хүчин чадал хүрэлцэхгүй байгаа энэ үед иргэн та өөрийн боломжоороо эрүүл мэндийн салбар, улс эх орондоо туслаарай.
ДэлгэрэнгүйТаны “Ковид-19” PCR шинжилгээний хариу эерэг гарсан үед хаана, хэнд хандах, хэрхэн бусдад сэрэмжлүүлэхээ мэдэхгүй байна уу. Тэгвэл цахим хэлбэрээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Тодруулбал, хэрвээ таны PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд гар утсанд тань eruul.gerege.mn системээс нэг удаагийн баталгаажуулах линк ирнэ. Баталгаажуулах линк нь шинжилгээний хариу гарснаас хойш 4 цагийн дотор гар утсанд тань мессежеер ирэх учиртай. Ирсэн баталгаажуулах линк дээр дармагц COVID-19 ERSDEL системд шинжилгээний хариу тань автоматаар орж, тантай ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх болно. Энэ үед таны нэр, утас, байршлын зэрэг хувийн мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай. Энэ боломжийг ашигласнаар та “ковид-19” халдварын эсрэг үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд гэр бүл, хайртай дотны хүмүүсээ цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, хавьтлыг эрт илрүүлэх, тандан судалгаа хийх эрүүл мэндийн салбарынхны ажлыг хөнгөвчилж байгаа юм. COVID-19 ERSDEL SYSTEM ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? COVID-19 ERSDEL системийг ашиглахын тулд та iPhone утас хэрэглэдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой. Android үйлдлийн системтэй утастай бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой. Энэхүү системийг ашиглахын тулд та утасныхаа Bluetooth -ийг идэвхжүүлэх шаардлагатай ба таны утас хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэж, өөр хүний утастай тодорхой зайнд ойртох үед утаснууд өөр хоорондоо санамсаргүй тоон дарааллаа солилцоно. Таны хувийн мэдээлэл тэрхүү тоон дарааллаар хамгаалагдсан байх болно. Хэрвээ хэн нэгэн ковид-19-р өвдсөн тохиолдолд энэ тухайгаа КОВИД-19 ЭРСДЭЛ системд мэдэгдэх боломжтой. Ингэснээр тухайн хүний утастай сүүлийн 14 хоногт санамсаргүй тоон дараалал солилцсон бүх утсанд “ковид-19” халдварт өртсөн байж болзошгүй тухай анхааруулга очих бөгөөд тухайн халдвар авсан хүнийг тодорхойлох боломжгүй, харин халдвар авсан байж болзошгүй иргэнд эрт мэдээлж халдварын цаашдын тархалтыг эрт зогсоох боломж бүрдэнэ. Хавьтал тодорхойлох энэ ажил нь иргэн бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэгээс хамаарах тул та бүхэн үүргээ биелүүлж, гадуур гарах, бусадтай харилцах үедээ COVID-19 ERSDEL системийг тогтмол ашиглаарай.
Дэлгэрэнгүй