“ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” ОНЛАЙН СУРГАЛТ, СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

A- A A+
“ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” ОНЛАЙН СУРГАЛТ, СЕМИНАРТ УРЬЖ БАЙНА

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Грийн химистри” ХХК-иас  санаачлан БОАЖЯ, МХХА ТББ-тай хамтран химийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд тэдгээрийн ажилтнуудын хууль, эрх зүйн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2021” сэдэвт онлайн сургалт, семинарыг төрийн байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улсад химийн бодис импортлодог, худалдаалдаг, үйл ажиллагаандаа  ашигладаг бүх салбарын төрийн болон төрийн өмчит, хувийн хэвшлийн ААНБ, компанийн ажилтан, албан хаагчид  хамрагдах боломжтой.

Хугацаа: 2021 оны долдугаар сарын 1-2-нд

Үргэлжлэх хугацаа: 2 өдөр, 10.00-17.00 цагт

Сургалт, семинар явуулах арга:  ZOOM платформ

Холбоо барих утас: 7777-0199

Сургалтанд бүрэн оролцсон хүн бүрт “Сертфикат” олгоно.

Сертификатын агуулга: “Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа”

Бүртгэл: https://greenchemistry.hubspotpagebuilder.com/lab-0

Илтгэл тавьж оролцох байгууллагууд: БОАЖЯ, “Грийн химистри” ХХК, МХЕГ, НМХГ, ЭИХХЦХГ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, ГЕГ, Гаалийн төв лаборатори, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар, ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХӨСҮТ, НЭМҮТ, Химийн хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, ХАБЭМТ, МУИС, “Интерактив” ХХК, “Ногоон титэм” ХХК, “Сүмбэр химикалс” ХХК, Монголын химичдийн хөгжлийн ассоциаци ТББ, Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбоо ТББ, Тамбов цэргийн химичид ТББ.