"Газрын цахим бүртгэл тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ"

A- A A+

Монгол улсын хэмжээнд газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1 сая 50 мянга гаруй иргэн хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянган 657 иргэний газрын бүртгэл кадастарын мэдээллийн санд бий. Тэгвэл газрын захирамж нь гарсан ч кадастарын мэдээллийн санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас уг нэгж талбаруудыг нөхөн бүртгүүлж мэдээллийн санд бүртгэх шаардлагатай байгаа юм. Өөрийн нэр дээрх газраа цахим бүргэлд бүртгүүлэх газрын кадастар мэдээллийн санд бүртгэл зургаа оруулах нөхөн бүрдүүлэлтийн хугацааг тавдугаар сарын 1-нийг хүртэл сунгасан байна. Энэ хугацаанд иргэд болон хуулийн этгээд өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй бол цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болж байгаа талаар Нийслэлийн  газар зохион байгуулалтын алба, хэлтсийн дарга Ж.Галаас тодрууллаа. 

Нийслэлийн  газар зохион байгуулалтын алба, хэлтсийн дарга Ж.Гал:  Газрын харилцааны асуудал бол шинэхэн. 1997 оноос хойш болон энэ систем орохоос өмнөх буюу 2018 оны хоорон дахь хүмүүс  бүртгэлээ шинэ системд бүртгүүлээгүй, шинэчлээгүй байгаа гэсэн үг.  Газар зохион байгуулалт, зураг зүйн газраас тухайн иргэдийг мэдээллээ шинэчлээрэй гэдэг үүднээс гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаа өгсөн байсан. Гэвч иргэд маань үүнд төдийлөн идэвхитэй оролцохгүй байна. Egazar.gov.mn гээд манай албан ёсны сайт байгаа. Иргэд тухайн сайтаар нэвтэрч Монгол улсын бүх л газрын харилцаатай холбоотой мэдээ мэдээлэл болон үйлчилгээ авах боломжтой. Иргэд өөрийн  газартай эсэхээ дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө заавал шалгах хэрэгтэй. Хэрэв өөрийн нэр дээрх газар цахим системд ямар нэг бүртгэлгүй, мэдээлэл гарч ирэхгүй байвал харъяа дүүргийн газрын албанд хандан газрын гэрчилгээ, гэрээ, кадастарын зургаа бүртгүүлэх шаардлагатай. 

 

Газрын цаасан гэрээ, гэрчилгээг ашиглах шаардлагагүй болно

Монгол улсын хэмжээнд газрын шинэчилсэн бүртгэлийн ажил нэг л удаа хийгдэхээр төлөвлөгдсөн. Хэрэв иргэн хуулийн этгээд өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй. Түүнчлэн газрын цаасан гэрээ, гэрчилгээ эрх зүйн хувьд банк санхүү болон бусад байгууллагуудад ашиглах шаардлага хангахгүй болж ирнэ.