‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

A- A A+
‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Драгон Холдинг ХХК’’ нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Имарт хайпермаркет болон ‘‘Драгон Холдинг ХХК’’-ийн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа 2024.05.23-нд боллоо. Гэрээнд Скай хайпермаркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаа болон “Драгон холдинг ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Б.Октябрь нар гэрээнд гарын үзэг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 29-р хороонд байрлах “ДРАГОН ХОЛДИНГ” ХХК-ийн барьж буй ‘‘Шинэ Улаанбаатар Баруун терминал’’ цогцолборын B болон D блокт Скай Хайпермаркет ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор 10 жилийн хугацаанд худалдааны талбай түрээслэн, жижиг форматаар буюу Имартын жишиг дэлгүүрээ нээхээр хамтын ажиллагаагаа эхлүүлж байна.