Их, дээд сургуулийн оюутнуудын зуны амралт эхлээд байна.
Иймд түр хугацаанд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх үйлчлэхгүй болохыг Нийтийн Тээврийн Бодлогын Газар(НТБГ)-аас мэдээлэв. Тодруулбал долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд хөнгөлөлт үйлчлэхгүй тул картаа цэнэглээд зорчих боломжтой юм.
Нийтийн тээврээр зорчих картыг гар утасны аппликэйшн болон автобусны буудлын ойролцоох цэгүүдэд цэнэглүүлж болно.