Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Мөн 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон байна.
Өмнөх өдрүүдэд зам тээврийн ослын улмаас хоёр хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэсэн байна.