“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК 2022-2023 ОНЫ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГЧИЙН ГЭРЭЭГ 08 САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН WWW.MY.DULAAN.MN ЦАХИМ СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Нэг. Хуучин хэрэглэгчдээс бүрдүүлсэн материалуудыг шалгах.
- Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (өмчлөгчийн итгэмжлэл)
- Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
- Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
- ХАДЭХ-ний төлбөрийг бүрэн төлсөн байх.
Хоёр. Хуучин хэрэглэгчдээс шаардан авах нэмэлт материалууд:
- Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
- Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.
Гурав. Шинэ хэрэглэгчдээс бүрдүүлэх материалууд:
- Холболтын зөвшөөрөл. (холбогдох материалууд хавсаргах)
- Дулааны шугам хоолойн эзэмшлийн заагийн зураг
- Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.
- Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (бага, хороо, засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл)
- Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)
- Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,түүний лавлагаа.
- Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар
- Дулааны зангилаа, гадна шугам, дотор системийн угсарсан акт
- Барилгын фото зураг
- Дүүргэлт, залгалтын үеийн эргэлтийн горим тогтооход зарцуулсан дулааны энергийн төлбөр төлсөн байх.
ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ