Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд хийгдэж буй урсгал болон их засварын ажлууд хуваарийн дагуу үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын 70 орчим хувь хийгдэж дууссан байна. 2022 оны 07 дугаар сарын 25 наас 11 хоног хүртэлх хугацаагаар дор дурдсан газруудад төлөвлөсөн засварын ажлууд хийгдэх учраас хэрэгцээний халуун усыг хязгаарлана. Хэрэглэгч та засвар үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ манай шуурхай албаны 24 цагийн дуудлагын төвөөр тодруулах болон харьяа орон сууцны контороос лавлана уу. Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болох томоохон магистраль шугамуудын засвар шинэчлэлтийн ажлууд /3Г болон 5А, 8В дугаар магистраль/ үргэлжлэн хийгдэж байгаа ба төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахаар хяналт тавин ажиллаж байна. Тус төсөл хөтөлбөртэй дэлгэрэнгүй танилцах бол дараах линкээр хандаарай. https://dulaan.mn/?page_id=54
- 2024-05-13