VIII/03 ны өдрөөс хотын төвийн зарим байршилд дамжуулах шугамын засвар хийнэ.

A- A A+
VIII/03 ны өдрөөс хотын төвийн зарим байршилд  дамжуулах шугамын  засвар хийнэ.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд нийслэлийн төв магистраль шугам, дулааны тоноглолд засвар үйлчилгээ хийх, хаалт арматур солих, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нягтын шахалт, туршилт хийхээр нийт 9 багц ажил хийхээр төлөвлөн хуваарийн дагуу гүйцэтгэж байна. Мөн гэрээт хэрэглэгчийн салаа шугам, дулааны тоноглолд үзлэг шалгалт хийж тэдгээрийн хэвийн ажиллагааг хангуулах, шугамын дулаан алдагдлыг багасгуулах, температур тохируулах хаалт болон бусад тоноглолуудыг засварлуулах, ээлжит засвар үйлчилгээг хийлгэх, дулааны хянах хэмжих хэрэгсэл, тоолуурын баталгаажилтуудыг цаг тухайд нь хийлгүүлэхээр компанийн зүүн болон баруун түгээх төвийн хэсгийн инженер техникийн ажилчид болон хэсэг хариуцсан байцаагчид хуваарийн дагуу ажиллаж байна. Энэ онд дэлхийн банк болон европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төсөл” нийслэлийн 3 байршилд хийгдэж бна. Уг ажлын үргэлжлэх хугацаа энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр төлөвлөгдсөн ч бараа материалын татан авалт, хил гааль, тээврээс шалтгаалан хугацааны хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд улмаар үүсэж болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хэвийн ажиллагааг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.