ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГЧДЭД

A- A A+
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГЛЭГЧДЭД

2022-2023 оны дулааны гэрээг иргэн болон хуулийн этгээдүүдтэй байгуулахад цахимаар үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг төрийн мэдээллийн нэгдсэн системд холбох цахим шилжилт арга хэмжээний дагуу шаардлагатай материалуудыг https://my.dulaan.mn сайтаар хүлээн авч байна. Хүсэлт илгээх заавартай энд дарж танилцана уу.

Нэг. Хуучин хэрэглэгчид доорх материалуудын бүрдлийг шалгаж дутуу эсвэл мэдээлэлд өөрлчөлт орсон материалуудыг илгээнэ.

Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (өмчлөгчийн итгэмжлэл)

Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)

Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар

ХАДЭХ-ний төлбөрийг бүрэн төлсөн байх.

Хоёр. Хуучин хэрэглэгчид заавал илгээх материалууд:

Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа.

Гурав. Шинэ хэрэглэгчдээс бүрдүүлэх материалууд:

Холболтын зөвшөөрөл. (холбогдох материалууд хавсаргах)

Дулааны шугам хоолойн эзэмшлийн заагийн зураг

Халаалт, хэрэгцээний халуун ус, салхивчийн дулааны хэрэглээг нээх, хаах хугацааг тодорхой заасан албан бичиг.

Иргэн (өмчлөгч, эзэмшигч, захирал)-ий иргэний үнэмлэхний хуулбар. (бага, хороо, засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл)

Газрын гэрчилгээний хуулбар. (кадастрын зураг)

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар,түүний лавлагаа.

Байгууллага /компани/-ын гэрчилгээний хуулбар

Дулааны зангилаа, гадна шугам, дотор системийн угсарсан акт

Барилгын фото зураг

Дүүргэлт, залгалтын үеийн эргэлтийн горим тогтооход зарцуулсан дулааны энергийн төлбөр төлсөн байх.

ГЭРЭЭ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ