Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2022.09.13/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 34 байгууллага оролцож, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.
Үйлдвэр, компани тус бүр 2022 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ /ТЗБАХ/, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2022-2023 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, цахилгаан эрчим хүчний өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2022 онд хилийн боомтын тээврийн нэвтрүүлэлтэд хязгаарлалт тогтоосноос сэлбэг материал татан удааширсан ч нөөц тоноглолыг ашиглаж, үндсэн болон туслах тоноглолуудын засварын гүйцэтгэж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:Эх үүсвэрүүдийн үндсэн тоноглолын их засвар болон туслах тоноглолуудад хийгдэж буй засварын ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгаж, ажиллагаанд залгах, бэлтгэлд оруулах талаар зохион байгуулалтын хэмжээ авч ажиллах,
Компанийн үр ашгийг дээшлүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах,
Аваарын нөөцийг бүрдүүлэх, биечлэн шалгах,
Санхүүгийн өртгийн судалгаа хийж танилцуулах,
Хүний нөөцийн бодлогыг дэмжих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 76.2%-ийн гүйцэтгэлтэй байна.