Монгол Улс нь “Эрчим хүчний Хаартын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.
Эрчим хүчний Хаарт нь Бельгийн Хаант Улсын Брюссель хотод төвтэй, нийт 51 орон бүрэн эрхт гишүүнээр, 40 орон, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын эрчим хүчний агентлаг, Цөмийн эрчим хүчний агентлаг зэрэг нэр хүнд бүхий 13 байгууллага ажиглагчаар ажилладаг олон улсын байгууллага юм.
Монгол Улсын эрчим хүчний салбарын “Эрчим хүчний үр ашгийн судалгаа”-г Эрчим хүчний Хаарт гүйцэтгэж байгаа бөгөөд тус байгууллагын судалгааны шинжээчдийн баг манай байгууллагатай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уулзаж санал солилцлоо