Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Сонжү-гүн хотын Бёкжин-мён дүүрэг барилгын ажил хийж байсан хоёр монгол иргэн цементэд дарагдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2022.11.28/ 15:23 цагийн орчимд байшингийн дотор засвар хийж байсан хоёр монгол иргэний дээрээс цемент нурж дарагдсан байна. Байшинг цементэн блокоор барьж байжээ.
Дарагдсан иргэд нь Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар байсныг “Kyongbuk” цахим хуудас мэдээллээ. Тэд цемент доор дарагдсан байсныг эмнэлэгт хүргэсэн гэж Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэв. Мэдээллийг хүлээж аваад цагдаа, гал сөнөөгчид нийлсэн 40 орчим хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Хохирогчдын Дэгү хотын эмнэлэгт хүргэсэн байна. Цагдаагийнхан ослын шалтгааныг судалж байна.