Худалдаа Хөгжлийн банк болон “Скай Хайпермаркет” ХХК хамтран Имартын бүх салбарт WeChat Pay-р төлбөр хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол Улсад зорчин ирж буй БНХАУ болон зүүн өмнөд Азийн жуулчид Имартаар үйлчлүүлэхдээ WeChatPay-р төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байна.
WeChatPay йлчилгээ нь:
• Дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй ОУ төлбөрийн систем
• Бэлэн мөнгө, карт ашиглахгүйгээр гар утсаа ашиглан гадаад төлбөр тооцоог түргэн шуурхай хийнэ.
• Мерчант нь ПОС машин, гар утас, ухаалаг таблет, икоммерс, кассын программ зэрэг төхөөрөмжүүдээс хүссэнээ сонгон холболт хийлгэнэ.