ИМАРТ АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН БҮС ТОХИРУУЛАГЧИЙГ ҮНЭГҮЙ ТАРААЛАА

A- A A+
ИМАРТ АВТОМАШИНЫ АЮУЛГҮЙН БҮС ТОХИРУУЛАГЧИЙГ ҮНЭГҮЙ ТАРААЛАА

“Хариуцлагатайгаар аялцгаая” аяны хүрээнд жил бүр тараадаг бөгөөд одоогийн байдлаар Имартын хамт олон 5000 ширхэг хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг ҮНЭГҮЙ ТАРААСАН.

Дотоодын аяллын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлээрээ аялах, бага насны хүүхдээ автомашинаар тээвэрлэн зорчих нь эрс ихэсдэг. Үүнтэй холбогдуулан “Скай хайпермаркет” ХХК буюу Имартын хамт олон Тээврийн цагдаагийн албатай хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлд зорчин өнгөрч байгаа автомашинуудад хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг үнэ төлбөргүйгээр тараалаа.

Замын хөдөлгөөний дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалт байдаг. Энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт бөгөөд эцэг, эхчүүд Та бүхэн хайртай үрс, гэр бүлийнхөө төлөө аюулгүй бүсээ заавал зүүж зам тээврийн хөдөлгөөнд оролцоорой гэж уриалж байна.

ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД ӨСӨН ТОРНИЖ, ЭСЭН МЭНД АМЬДРАХ, ХӨГЖИХ, ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.