Засгийн газрын 2019 оны 193-р тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7-р сарын 20 ны өдрийн А/295 тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд ГССҮТ-ийн ажилтны гэр бүл болон “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх өдөрлөгийг “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв”, “Тэнгэр худалдааны төв”, “Удирдлага хөгжлийн академи”, “Чандмань үүд” ХХК, “И-март худалдааны төв”, “Пицца хат” зэрэг байгууллагуудтай хамтарч зохион байгууллаа.
Үйл ажиллагааны үр дүн Хөдөлмөр зуучлалаар 500 гаруй нээлттэй ажлын байр зарлаж 68 -н анкет бөглөсөн. Үүнээс ажилд зуучлагдсан нь 45, ажилд орсон-18 байна. Таван богд ХХК-д үйлчилгээний ажилтанаар -6, И-Март худалдааны төвд-4 , Итали зайрмаг ХХК-д 2, Чандмань үүд ХХК-д туслах ажилтнаар-2, Тэнгэр худалдааны төвд худалдааны зөвлөхөөр 2, Пицца хатд -2 тус тус ажилд орсон. Эрүүл мэндийн үзлэг оношлогоо:
- ГССҮТ-ийн Гэмтэл Согог Заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийсэн.
- Гавал тархины гэмтлийн үзлэг,зөвлөгөө-15
- Хүзүү нуруу нугасны гэмтлийн үзлэг,зөвлөгөө- 40
- Нүдний эмчийн үзлэг,зөвлөгөө-14
- Эрүү нүүрний эмчийн үзлэг,зөвлөгөө-8
- Дотор, зүрх судасны эмчийн үзлэг,зөвлөгөө -4
- ТНСМЗ-ийн эмчийн үзлэг, зөвлөгөө-6
- Цээж хэвлийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө -11
- Доод мөчдийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө 42
- ГСБМЗТ-ийн эмчийн үзлэг зөвлөгөө-18
Нийт 158 үйлчлүүлэгч эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан