ЦЕГ-ын хэвлэл, мэдээлэлтэй харицах албаны дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Н.Түшинбаярыг урьд шөнө хойшлуулашгүйгээр баривчилсан.
Маргаан юунаас болсныг тогтоохоор ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно, ил ярих боломжгүй. Н.Түшинбаяраас өмгөөлөгчтэй нь тайлбар мэдүүлэг авсан. Түүнд Эрүүгийн хэргийн 11.1-д үндэслэн хэрэг үүсгэж, цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн. Прокурор цагдан хорьж, таслан сэргийлэх эсэхийг шийдэж, яллах эсэхийг шүүх тогтооно.
Эрүүгийн хуулийн 11.1-т хэрэгтнийг 40 сая төгрөгөөр тогох эсхүл 2-8 жилээр хорих ялаар шийтгэхээр зйүлчилсэн байдаг.
11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохрол санаатай учруулах
1. Хүний эрүүл мэндэд хүнд хохрол санаатай учруулсайн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ