Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

A- A A+
Вакцин хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ

Монгол Улсад 617183 хүн вакцины эхний тунг хийлгээд байна. Үүнээс 2304 хүн халдвар авсан гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин хийлгээд 0-21 хоногийн дараа халдвар авсан байна.  Манай улсад гурван өөр төрлийн, дөрвөн өөр үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа юм.