Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.
Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудаас
Улаанбаатарт 1214
Орон нутагт 97 тохиолдол тус тус бүртгэгджээ.
ЭМЯ-наас өгч буй мэдээллээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9 дүүрэг, 150 гаруй хороонд голомт байгааг тандалт судалгаагаар илрүүлжээ. Иймд байршлыг нарийвчлан хэлэх боломжгүй аж. Мөн орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал,
Увс-1
Завхан-14
Ховд-2
Төв аймаг-7
Өвөрхангай -3
Сэлэнгэ-1
Хэнтий-4
Дархан-Уул-61 /хамгийн өндөр/
Орхон-4 тохиолдол тус тус бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн онош нь батлагдсан 3520 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2578 нь хөнгөн, 926 хүн хүндэвтэр, биеийн байдал нь хүнд 253, маш хүнд 63 хүн байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хүнд болон маш хүнд хүний тоо эрс нэмэгдэж, биеийн байдал нь хөнгөн хүмүүсийн тоо буурсаар байгааг ЭМЯ-наас мэдээлэв.