“Хүнс комплекс”-оос Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж, талархлаа

A- A A+
“Хүнс комплекс”-оос Имартын “Хөх шошго” хөтөлбөрийг дэмжиж, талархлаа

Үндэсний үйлдвэрлэгч “Хүнс комплекс” ХХК-ны зүгээс Имарт хайпермаркетын хэрэгжүүлж буй “Хөх Шошго” хөтөлбөрийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тус компаний маркетинг, борлуулалтын албаны дарга В.Зоригт өгсөн ярилцлагадаа "”Хүнс комплекс” ХХК нь “Скай Хайпермаркет” ХХК-тай анх байгуулагдсан цагаас эхлээд 5 жил тасралтгүй хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид энэ эрчээрээ ажилласаар байх болно. Цар тахалтай холбоотой үүсээд буй нөхцөл байдал амаргүй байгаа ч Имартын зүгээс хамтын хүчээр даван туулах зорилготойгоор “Хөх шошго” хөтөлбөрийг эхлүүлж дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжиж байгаад Имартынхаа хамт олонд талархаж байна" гэж хэлсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой юм байна. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг. Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.