Олны танил эрхмүүд E-Mongolia талаар юу хэлэв

A- A A+
Олны танил эрхмүүд E-Mongolia талаар юу хэлэв

2020 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулагдсан E-Mongolia систем 6 сарын хугацаанд 1 хэрэглэгчтэй болжээ. Тус систем нь өдөрт 10 гаруй хүсэлт хүлээн авч, шийдвэрлэж байгаа юм. Тэгвэл E-Mongolia системийн талаарх олны танил хүмүүсийн  сэтгэгдлийг хүргэе.

Жүжигчин, продюсер Г.Ундармаа: Тэрбээр хоёр долоо хоногийн хугацаанд E-Mongolia системээс хэд хэдэн төрлийн лавлагаа, тодорхойлолтоо авсан тухайгаа иргэдэд хуваалцсан байна. Г.Ундармаа нь цар тахлын энэ хүнд цаг үед төрийн үйлчилгээг гэрээсээ гаралгүй авч, залуучуудын аав ээж, эмээ, өвөөдөө зааж сургахыг уриалсан байна.

Дараагийн эрхэм бол комедиан Б.Идэр-од: E-Mongolia -ийн хамгийн идэвхтэй хэрэглэгч гэж хэлж болно. Тэрбээр тус системээс үйлчилгээ авсан сэтгэгдэл болон санал, хүсэлт, шүүмжээ хөгжүүлэлтийн багийханд харамгүй өгдөг төрийн үйлчилгээг хүртээмжтэй байх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа залуусын нэг билээ.

 

Долоо хоног бүр танд инээд, ухаарал, мэдлэг бэлэглэх төрөл бүрийн контентууд түгээдэх Positive Mongolians -ийн Э.Дөлгөөн. Тэрбээр гэнэтийн хөл хорионд орсон өдрөө чухал ажлаа E-Mongolia-с амжуулаад авсан байна.

Монгол телевизийн Ододтой бүжиглэе шоуны оролцогч Ч.Уранхолбоо шоуны бэлтгэлийнхээ үеэр E-Mongolia-аас үйлчилгээ авлаа.

Universe Best Songs тэмцээний ялагчаар тодорч, олонд танигдсан Ч.Цэлмүүн мөн адил E-Mongolia-с үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаа авсан сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлжээ.