Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд туулах чадвар сайтай мотоцикл олгоно

A- A A+
Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаанд туулах чадвар сайтай мотоцикл олгоно

Улсын тусгай хамгаалалттай газруудын техник, хэрэгслийг сайжруулах ажлын хүрээнд туулах чадвар сайтай, орчин үеийн 4 дугуйт 5 мотоциклийг хамгаалалтын захиргаадад олгох нь. 

Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Германы сэргээн босголтын зээлийн банкаар (KfW) дамжуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн “Дэд төсөлд хамрагдсан Улсын тусгай хамгаалалтай газруудад тээврийн хэрэгсэл нийлүүлэх” ажлын хүрээнд хоёр хүний суудалтай, дөрвөн дугуйт, 5 ширхэг мотоциклийг БОАЖЯ, төслийн зохион байгуулагчдын төлөөлөлтэй хамтран хүлээн авлаа.

АНУ-д үйлдвэрлэгдсэн 2020 оны “Яамаха Волверин Х2” маркийн туулах чадвар сайтай тээврийн хэрэгслийг УТХГ-ын Отгонтэнгэр, Хан Хэнтий, Хангайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанд нийлүүлэх юм. Ингэснээр Монгол орны бартаа саад ихтэй, дэд бүтэцгүй тусгай хамгаалалттай газар нутагт эргүүл, хяналт шалгалт, судалгаа мониторингийн ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.