2021 оны аравдугаар сарын 4-ний өдрөөс хойш иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Хан-Уул дүүрэг дэх “Ногоон хэрэм” төгөл, “Баянгол агро парк” болон “Шинэ Налайх”, СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд мод тарьжээ. Дээрх газруудад хамгаалалтын хашаа барьж, усалгаа, арчилгаа, тордлогоог нь шийдсэн байна. Ингэснээр 320 орчим байгууллага, аж ахуйн нэгж нэгджээ.
Моддыг Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний газрууд хариуцах бөгөөд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модоо арчлах боломжтой.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд үрээр үржүүлсэн мод тариад байна.
2021-2024 он буюу бэлтгэл үе
2024-2026 он буюу эрчимжүүлэх
2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгара мод тарьж, ургуулах хөдөлгөөнийг өрнүүлэх юм.
Нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд цөлжилт эрчимжсэн газар нутгийн дөрвөн хувийг ойжуулж, нийт газар нутгийн 7.9 хувь нь ойтой болно. Мөн хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоолол хийгээд байна.